“ХҮҮХЭД БА ДУРАН” төгсөгчдийн гэрэл зургийн үзэсгэлэн
Хар цагаан гэрэл зургийн төсөл (2004-2010 он)
Онцлох уран бүтээлч, гэрэл зурагчин Д.Давааням
Онцлох уран бүтээлч, гэрэл зурагчин Д.Давааням
2022 онд МУЗ-ийн 20 жилийн ой тохиож буй онцлог жил болж байгаа бөгөөд “АМЖИЛТ, ТҮҮХ БҮТЭЭСЭН 20 ЖИЛ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Ойн хүрээнд өнгөрсөн хугацаанд МУЗ-тэй олон жилийн турш тогтвортой хамтран ажилласан, МУЗ-ийн хэрэгжүүлсэн олон улсын болон дотоодын төсөл хөтөлбөрт амжилттай оролцож, соёл урлагийн салбартаа тэргүүлж, өөрийн авьяас, мэдлэг туршлагыг олон улсын болон үндэсний хэмжээнд бусдад түгээн дэлгэрүүлж буй 8 салбар тэр дундаа хөгжим, бүжиг, утга зохиол, кино урлаг, гэрэл зураг, медиа урлаг, дүрслэх урлаг, соёлын өвийн салбарын уран бүтээлчдийг онцлон бүтэн жилийн турш хамтын ажиллагааг өрнүүлэн ажиллах юм.
МУЗ нь гэрэл зургийн салбарын Онцлох уран бүтээлчээр “Хүүхэд ба Дуран” төслийн анхны оролцогч, Ц.Батзориг сангийн Гүйцэтгэх захирал, гэрэл зурагчин Д.Даваанямыг тодруулан түүний бүтээл болон “Хүүхэд ба Дуран” төслийн төгсөгчдийн хар цагаан гэрэл зургийн үзэсгэлэнг МУЗ-ийн “Улаан гэр” бүтээлч орон зайд толилуулах гэж байна.

“Хүүхэд ба Дуран” хар цагаан гэрэл зургийн төсөл нь МУЗ-ийн 2004-2010 онд хэрэгжүүлсэн, гэрэл зургаар дамжуулан хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, өөрийгөө илэрхийлэх чадварт сургах, ирээдүйн зөв боловсон, соёлтой иргэн болгон төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой төсөл байсан.
МУЗ-ийн 20 жилийн ойн Онцлох Уран бүтээлч, гэрэл зурагчин Д.Давааням нь 2004 оноос хойш МУЗ-тэй 18 жил тасралтгүй хамтран ажиллаж байгаа ба өөрийн мэдлэг туршлагыг гэрэл зураг сонирхогч хүүхэд залууст уламжлан зааж сургаж, гэрэл зургийн үнэ цэнийг олон нийтэд түгээсээр байна. Түүний “Хүүхэд ба Дуран” төсөлд суралцаж байсан үеийн гэрэл зураг болон суралцагч хүүхдүүдийн дарсан гэрэл зургийн хальсыг түүвэрлэн “17Film Lab” лабораторт буулгасаныг 2022 оны 04-р сарын 8-16-нд МУЗ-ийн “Улаан гэр” бүтээлч орон зайд дэлгэн толилуулна.