Төрийн Бус Байгууллагууд

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо нь Монгол Улсын мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогч, дэмжигч, гэрэл зургийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэн нэгтгэсэн, тогтвортой, үр бүтээлтэй үйл ажиллагаа явуулдаг үндэсний хэмжээний төрийн бус байгууллага юм.

Алсын хараа

Монголын гэрэл зургийн хөгжлийг шинэ төвшинд гаргана.

Эрхэм зорилго

Гэрэл зургийн хөгжлийг уламжлал дээрээ үндэслэн, өнөөгийн хөгжилд нийцүүлэн, ирээдүйд дэлхийн жишигтэй эн зэрэгцэх, Монгол онцлогоо илтгэсэн, мэргэжлийн чиг хандлагад тулгуурлан хөтөчлөх.

Үнэт зүйл

Нэгдмэл, нэг санаа, нэг зорилгын төлөө.

Уриа үг

Өөрөөр, гэхдээ өөрийхөөрөө бүтээ.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд А.Амарын гудамж 15, ТУУШИН оффис 501 тоот


Гэрэл зурагчдыг хөгжүүлж баримтат болон гэрэл зургийн нийтлэл, гэрэл зургийн мультимедиаг хөгжүүлэх, тэтгэлэг олгоход оршино.

“Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг” нь байгалийн гэрэл зургаар дамжуулан Монгол орны аялал жуулчлалыг сурталчилах, Монголын байгалийн гэрэл зурагчдын бүтээлийг олон улсын тавцанд гаргах, гэрэл зурагчдын чадварыг дээшлүүлэх зорилготойгоор  сайн дурын үндсэн дээр 2020 оны 10 сарын 06-ны өдөр албан ёсоор байгуулагдсан. Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг нь нээлттэй гишүүнчлэлтэй байгууллага бөгөөд гишүүдийнхээ үйл ажиллагааг дэмжиж ажиллах, Монгол орныг төлөөлөн олон улсын үзэсгэлэнд оролцоход нь туслаж дэмжих зорилготой юм.

“Монголын Чөлөөт Гэрэл Зурагчдын Холбоо” ТББ

ЗОРИЛГО: Монголын гэрэл зургийн хөгжлийг мэргишсэн өндөр түвшинд хүргэх,хүүхэд залуучуудад сурталчлах, эрх ашгийг хамгаалах.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг (8 хороо 13 тоот СТӨ хасбанкны зүүн талии 1 давхар шар байр)

“Тусгал” гэрэл зурагчдын клуб нь сайн дурын тэмүүллээрээ нэгдэж, харилцан нэг нэгнээсээ суралцан, сүүдэр гэрлийн бүжгийг сүлэлдүүлэн мөнхрөөж, улмаар түүнээсээ таашаал авах, баримт сэлт, гэрэл гэгээг түгээх зорилгоор нэгдсэн сонирхол нэгтэй фото нөхөрлөл юм. Одоогоор бид дуран авай үүрэгч, дур сонирхол бүхий 47 зурагчин залуусыг эгнээндээ элсүүлээд байгаа билээ. Анх 2010 оны 09 сарын 11-нд анхны гэрэл зураг авах аялал эхэлснээс хойш нийтдээ 200 гаруй удаагийн зураг авалт, аялал, уулзалт зохион байгуулсан байна.

Хүмүүний амьдрал баян чинээлэг зах хязгаар үгүй арвин үйлээр дүүрэн. Хувь тавилан, үйлийн үрээр гуниг, жаргал ээлжилсэн энэ оршихуй, гурван цагийн зангилаа хэлхээнд энгүүн бас өчүүхэн юу эсийг туулах билээ. Юмс бүхэн бидний нэг хэсэг, бид энэ бүхний садан төрөл харилцан хамаарал юм.

Тусгалчууд бид орчин ахуй, агшинг үнэлэн цэгнэж дор бүрнээ тод эсвэл бүгээн өнгөөр барлахыг туйлаас хүснэ. Мөн түүнчлэн наран сарны авир төрхөөс эхлээд намар өвлийн амьсгал хэлбэр бүрийг одоо цагт нь баясан мэдрээд түүнийгээ мөнхрөөхүйд дурлагсад билээ.

Улмаар бидний тэмүүлэх нь өөрсдийн мөнхөлсөн агшин, өнгөнөөс хувь хүн бүрийн мэдэрсэн тэр үнэр, шад мөр, тэр эгшиг аялгууг сонсогдоосой хэмээн хүснэ

1992 онд талбайн гэрэл зурагчдын “Дурсамж” холбоо байгуулагдсан.

“Гэрэл зурагт дурлагсад” ТББ

“Гэрэл зурагт дурлагсад” төрийн бус байгууллага нь 250 мянга гаруй гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн “Гэрэл зурагт дурлагсдын фэйсбүүк групп”-ийг эрхлэн явуулдаг ашгийн төлөө бус байгууллага юм.  2017 оноос хойш  гэрэл зурагт дуртай, түүгээр хичээллэх сонирхолтой хүүхэд залуус руу чиглэсэн “ХАМТДАА_СУРАЛЦЪЯ” уриатай гэрэл зургийн сургалт семинар, уулзалт эвентийг  үнэ төлбөргүйгээр удаа дараа хийсэн байна.

error: Content is protected !!