Монголын байгалийн шилдэг гэрэл зургийн уралдаан-2023

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс “Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2023″ олон улсын уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Тус уралдаанд Монголын болон олон улсын гэрэл зурагчид оролцох боломжтой бөгөөд 4 төрөлд өөрсдийн бүтээлийг илгээх боломжтой. Үүнд:

1. Үзэсгэлэнт байгаль

2. Зэрлэг амьтан

3. Монгол ахуй

4. Агаарын гэрэл зураг

Жич: Нэг зураг зөвхөн нэг л төрөлд өрсөлдөнө.

Шагналын сан: Нийт 50,000,000 төгрөг

Уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд дэлхийн хэмжээний нийт 7 гэрэл зурагчин ажиллах юм.

• Дан Буркхолдер – (Америк) Мастер зурагчин, гэрэл зургийн багш

• Даниель Кордан – (Орос) Дэлхийн алдартай гэрэл зурагчин

• Д.Октябрь- (Монгол) Мастер гэрэл зурагчин, Соёлын гавьяат зүтгэлтэн

• Г.Бадамсамбуу – (Монгол) Cоёлын гавьяат зүтгэлтэн, аялагч, судлаач, гэрэл зурагчин

• Пауль Зизка- (Канад) – Өнгөрсөн жилийн уралдааны ялагч

• Макс Мюнх – (Герман) Аялагч гэрэл зурагчин – Follow the tracks үүсгэн байгуулагч

• Рон Донавон – (Америк) Натжеогийн гэрэл зурагчин

Уралдааны бүтээлийг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүлээн авах бөгөөд уралдааны шилдэг бүтээлүүдээр каталог хэвлүүлэн нэгдсэн үзэсгэлэнг 12 дугаар сард олон нийтэд толилуулах юм.

Тиймээс гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогч та бүхнийг энэхүү уралдаанд өргөнөөр оролцохыг урьж байна. Уралдааны дэлгэрэнгүй удирдамжийг www.photoawards.mn хаягаас авна уу.

Уралдааны Ерөнхий Ивээн Тэтгэгч байгууллагууд:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Соёлын яам

The Nature Conservancy in Mongolia

Ивээн тэтгэгч байгууллагууд:

MSM Group LLC

Unitel

Support and Care Mongolia

BENRO Mongolia

• Ok Photo Studio

error: Content is protected !!