“Хөх тэнгэрт мандсан наран”-2022

 

Шимизү Тэцүро, Мацумото Ёшико, Асакура Ясунори, Савада Ноборү нарын япон гэрэл зурагчдын “Хөх тэнгэрт мандсан наран” үзэсгэлэнг “Гамма” агентлаг Монгол Улсын Гадаад харилцааны яамтай хамтран 2022 оны есдүгээр сарын 9-нөөс 14-ны өдрүүдэд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гаргаж байна.

Монгол, Япон улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан хоёр орны хоорондын найрамдалт харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг улам бүр гүнзгийрүүлэх зорилготой олон ажлуудын нэг нь энэ болж байгаа юм.

error: Content is protected !!