“АЛДАГСАДАД” Баримтат, пост- модерн гэрэл зураг ба амьд хөгжмийн үзэсгэлэн

Пост-модерн урлагийн хосолсон үзэсгэлэн нь одоо цаг үеийн үзэгдэл, мэдрэмжүүдийг гэрэл зураг болон амьд хөгжмөөр илэрхийлэгдэхэд оршино.

Энэхүү үзэсгэлэнгийн зорилго
Хүмүүст тулгарч буй нийгмийн болон сэтгэл зүйн асуудлууд, оршихуйн хямрал, мэдрэмжүүдийг урлагаар илэрхийлж тэдгээрийг даван туулах сэтгэлзүйг суулгах, бодит байдлыг харуулах. Мөн монголд пост-модерн хөдөлгөөнийг дэлгэрүүлж, хөгжимийг дүрслэх урлагтай хослуулах, уран бүтээлчидэд дэмжлэг үзүүлэх. Мөн цаашлаад гэрэл зураг сонирхогчид болоод амьд хөгжим сонсогч хүмүүст өмнө нь хэзээ ч туршиж үзээгүй өвөрмөц мэдрэмж бүхий үйл ажиллагааг зохион байгуулж шинээр түрэн гарч буй залуу уран бүтээлчидээ дэмжих зорилготой.

error: Content is protected !!