Сүүн зам буюу манай галактикийн зураг

Тэнгэрийн заадас (Сүүн зам ч гэгддэг) гэдэг нь Нарны аймгийг агуулдаг огторгуйд одоогоор ажиглагддаг 100 тэрбум орчим галактикуудын нэг юм. Одоогийн байдлаар Тэнгэрийн заадас галактикт 100-400 тэрбум орчим од байна гэж үздэг. Тэнгэрийн заадас галактикийн диаметр нь 100 000-120 000 гэрлийн жилийн хэмжээтэй, огторгуйд 600км/сек хурдтай шилждэг, 13,6 тэрбум жилийн настай болно. 

Манай дэлхий буюу нарны аймаг нь Тэнгэрийн заадсын төвөөс 27000 гэрлийн жилийн зайтай оршдог ба дэлхийгээс ажиглахад тэнгэрийг хуваасан маягийн зурвас мэт ажиглагддаг. Тэнгэрийн заадас галактикт 10 хэт аврага оддыг одоогоор илрүүлээд байгаа бөгөөд хамгийн сүүлд 2014 оны 3 сард одон орончид HR5171 A аврага шар одыг илрүүллээ.

error: Content is protected !!