RP-фотобүтээлийн рейтинг

1

Гэрэл зургийн ертөнц дэх эдийн засгийн харилцаа гэрэл зургийн бүтээлд үнэлгээ тогтоож өгдөг.

Эдгээр нь олон тооны гэрэл зургийн байгууллагын (гэрэл зургийн агентлаг, хэвлэх газрууд, гэрэл зургийн студийн) үнийн самбарт илэрлээ олсон байдаг.

Нэр хүндтэй олон улсын гэрэл зургийн уралдаанууд гэрэл зургийн бүтээлүүдийн жинхэнэ урлагийн үнэ цэнийг тооцож асар өргөн үнийн цард гэрэл зургийн бүтээлүүдийг дүгнэдэг. Жишээ нь: NPCI (NIKON) гэрэл зургийн уралдаан шагналт байрын бүтээлүүдийг 50$-аас 10000$-ын хооронд – 200 дахин ялгаатай үнээр үнэлдэг. CANON пүүсээс зохион байгуулдаг дижитал гэрэл зургийн олон улсын уралдаанд (одоогоор мэдэгдэж байгаа уралдаануудаас) хамгийн өндөр ханш тогтоосон нь 20000$ байна.

Эдгээр уралдаан, тэмцээнүүд дээр үндэслэн 12 түвшинд эрэмблэгдсэн гэрэл зургийн бүтээлүүдийн үнэлгээг практик амьдралд нэвтрүүлэх оролдлого хийсэн байна.

RP хуваарь нь 1RP-ээс 12RP хүртэл гэрэл зургийн тарифийг бүхлээр нь хамарсанаар сонирхол татаж байгаа юм.

Туршлагатай гэрэл зураг сонирхогчид өөрийн гэрэл зураг авдаг түвшинг тогтоох бололцоог олгохоос гадна мэргэжлийн гэрэл зурагчдад захиалагч нартай гэрээ хийхдээ өөрийн бүтээлийг үнэлэхэд ашиглах боломжийг олгоно. Гэрэл зургийн уралдаан зохион байгуулагчид ба оролцогчид уг уралдааныхаа рейтингийг тогтоох боломжтой болно. Хэвлэлийн газар, фотобанк, сонин сэтгүүлийн редакциуд (гэрэл зургийн бүтээлүүдийн үндсэн худалдан авагчид) гэрэл зургийн бүтээлүүдийн дэлхийн хэмжээний үнэлгээг ойлгосноор гэрэл зурагчдын бүтээлүүдэд илүү анхааралтай хандах болно. Эцэст нь RP хуваарь нь гэрэл зурагчдын ур чадварыг мэргэжлийн түвшинд үнэлэх, орон тооны гэрэл зурагчдын цалингийн түвшинг тогтоож өгөхөд туслана.

1 thought on “RP-фотобүтээлийн рейтинг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!