Манселлын өнгөний систем /the Munsell Color System/
20 дугаар зууны эхэнд зураач, профессор A.H.Munsell өнгөний орон зайг илэрхийлэх системийг зохиожээ. Тэрээр өнгийг өнгөний тон (Hue), ханалт /хром/ (saturation), гэрэлтэлт (lightness) гэсэн гурван тоон хэмжээсээр илэрхийлсэн байна.
Өнгөний тон
Манселлын системийн хэвтээ дугуй бүр нь үндсэн таван тонд хуваагдана. Үүнд: улаан (red), шар (yellow), ногоон (green), цэнхэр (blue), ягаан (purple). Эдгээрийн хооронд таван шилжих тон байрлана. Энэ арван үе бүр нь арван дэд үед хуваагдах ба эдгээр 100 тон бүрт бүтэн тоон утга харгалзуулсан байна.
Өнгөний гэрэлтэлт
Өнгөний гэрэлтэлт босоо тэнхлэгийн дагууд хараас (0) цагаан (10) хүртэл өөрчлөгддөг.