DjVu ба PDF төрлийн файлууд
DjVu бол AT&T Labs-ийн 1998-2008 онд бий болгосон, дүрсийг шахах технологи юм. Бусад pdf, txt зэрэг форматаас ялгаатай нь тэнд техт мэдээлэл байхгүй бөгөөд үнэн чанартаа график файлуудын каталог юм. DjVu форматыг бүрэн хэмжээгээр танигдах бололцоогүй томьёо, бүдүүвч, зураг, гар тэмдэглэгээ ихээр агуулсан ном, сэтгүүл, гар бичмэл зэрэг сканнердсан бичиг баримтуудыг хадгалахад зориулан тусгайлан гаргасан байна. Энэ нь бичиг баримтуудыг байгаа чигт нь цаасны хээ, өнгө, дефект, нугалаасны мөр, хурууны хээ, бэхний дусал, тэмдэглэгээтэй нь хамт дамжуулах хамгийн шалгарсан шийдэл юм.
DjVu форматаар файл дамжуулж байгаа тохиолдолд бүрэн ачаалж дуусахаас өмнө эхний хуудаснуудыг харах бололцоотойгоор зохиогджээ. Энэ форматаар хадгалсан файл нь хэмжээний хувьд асар бага хэмжээтэй байдаг. Жишээ нь 600 dpi зөвшөөрөлтэй сканнердсан хар цагаан номны хуудас нь ойролцоогоор 15 Кб хэмжээтэй болох ба эх файлаасаа 100 дахин бага хэмжээтэй байна. Windows дээр DjVuReader, DjVuViever, WinDjView, Sumatra PDF, Linux дээр DjVuLibre ашиглаж Evince ба Okular, Android систем дээр EBookDroid, iOS систем дээр Stanza, BlackBerry систем дээр DjVuBB програмууд ашиглаж djvu өргөтгөлтэй файлуудыг унших бололцоотой.
PDF– Portable Document Format
PDF нь Adobe Systems фирмийн зохиосон электрон бичиг баримтын формат юм. Энэ формат нь хамгийн түрүүнд хэвлэлийн бүтээгдэхүүнүүдийг электрон хэлбэрт оруулахад зориулагдсан ба сүүлийн үеийн бүх мэргэжлийн хэвлэх төхөөрөмжүүд pdf өргөтгөлтэй файлуудыг боловсруулах боломжтой болсон байна. PDF файлыг уламжлалт аргаар виртуаль принтерийн тусламжтайгаар график програмууд, текст редакторуудаас үүсгэж болдог.