Фотолабораторийн машин VS өнгөт принтер

Фотолабораторийн машинаар зураг угаах, өнгөт принтерээр зураг хэвлэх хоёрын гол чанарын ялгаа нь хадгалалтын хугацаанд байдаг.

Хэрэв хүмүүс анзаарсан бол фотолабораторийн машинаар угаалгасан 1990-ээд оны үеийн өнгөт зурагнууд одоог хүртэл бараг 30-аад жилийн дараа гэхэд өнгө дүрсээ хадгалж үлдсэн, цаашид ч олон жил байх магадлалтай байдаг бол сүүлийн үед хямдыг нь харж төрөл бүрийн фото өнгөт принтерээр хэвлүүлсэн зурагнууд 2-3 жилийн дараа өнгө нь цайрч, тэр тусмаа нарны гэрэл байнга тусдаг бол хэдхэн сарын настай байдгийг анзаарсан байхаа. Энэ нь зураг буулгах хоёр аргын технологийн онцлогт оршино.

Фотолабораторийн машинд уламжлалт химийн аргыг (гадаадын ном хэвлэлд зарим тохиолдолд “мокрая печать-wet-нойтон хэвлэлт” гэсэн нэршил ашигласан байдаг ) хэрэглэдэг бол өнгөт принтерт зориулалтын өнгийн будаг ашигладаг. Аль компаний маркийн машин ашиглаж байгаагаас шалтгаалан C-41 процессийн RA-4, CP-49E маркийн хорнуудыг фотолабораторийн машинуудад хэрэглэдэг. Харин өнгөт принтерүүдэд хямд өртөгтэй усан “хор” буюу dye ink, тосон “хор” буюу  pigment ink өргөн ашигладаг. Сүүлийн үед маш хурдан хатдаг, өртөг өндөр, сайн чанартай UV ink буюу хэт ягаан туяаны гэрлээр хатаадаг “хор” ашиглагдах болсон.

error: Content is protected !!