“Цөлжилтийн эсрэг Монгол улс” гэрэл зургийн уралдаан
“Цөлжилтийн эсрэг Монгол улс” гэрэл зургийн уралдаан.
Зохион байгуулагч: Монгол дахь Францын элчин сайдын яам, Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Францын атом, альтернатив эрчим хүчний комисс
Дэмжигч: Европын холбооны “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (stream) төсөл
Цөлжилт болон түүний үр дагавар Монголын хүн, амьтанд хэрхэн нөлөөлж буйг гэрэл зургаар шинэлэгээр харуулах уг уралдаанд Монголд оршин суугаа 18-аас доош насны хүүхэд, залуусыг өргөнөөр оролцохыг урьж байна.
Уралдаанд оролцогчид нь “Монголын хүн, амьтанд цөлжилт хэрхэн нөлөөлж байгааг таниулах”-ад чиглэсэн агуулга сэдэвтэй, өмнө нь хэвлэн нийтлэгдэж, үзэсгэлэнд тавигдаж байгаагүй, өөрийн авсан 5 хүртэлх гэрэлзургийг ирүүлж болно.
Зургийг 2022 оны 6-р сарын 12-ны дотор photo.mongolia@gmail.mn хаягаар хүлээн авч, Улаанбаатар хот болон аймаг тус бүрээс нэг гэрэл зураг шалгаруулан, шалгарсан бүтээлийн эздийг “Цөлжилт, хуурайшилттай тэмцэх дэлхийн өдөр” буюу 6-рсарын 17-нд Францын ЭСЯаманд албан ёсоор хүлээн авч, улсын хэмжээнд нэг бүтээлийг шилдгээр зарлана.
Цөлжилтийгхүүхэд залуусын нүдээр харж, энэ талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой энэхүү уралдаанд шалгарсан ялагчиднь Францын ЭСЯамны хашаан дээр бүтээлээ байрлуулах, Европын холбоо, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас санхүүжүүлж, GIZ, ХҮБ-ийн ХХААБ, Монгол улсын БОАЖЯамны оролцоотой хэрэгжиж буй STREAM төслийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах зэрэг шагналтай.