Гэрэл зургийн уралдаан-1977 он

ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ БОЛЗОЛ

Аугаа их Октябрийн Социалист хувьсгалын түүхт 60 жилийн ойд зориулж 1977 оны VII сард ЗХУ-ын нийслэл Москва, олон улсын Пионерийн зуслан Артект болох “Наран үүрд мандаг” дэлхийн хүүхдийн анхдугаар их наадмыг угтаж ерөнхий боловсролын сургуулийн IV-VIII ангийн (12-16 насны) пионер сурагчдын дунд гэрэл зургийн уралдааныг гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл нэг сарын хугацаатай зарлаж байна.

Уралдаанд оролцох бүтээл нь Монгол Зөвлөлтийн ард түмний ган бат найрамдал, ах дүү социалист орны өгөөмөр тусламж, манай орны социалист бүтээн байгуулалт, байгалийн үзэсгэлэнт байдал, өсвөр үеийнхний үйл ажиллагаа, амьдралыг тал бүрээс нь тусгасан өргөн агуулгатай, зохиомж сайтай байна.

Бүтээл нь 13х18 хэмжээтэй хоёр хувь хар цагаанаар хийгдсэн байх ба негатив (зургийн хальс)-ийн хамт Залуу техникчдийн ордны уралдааны комисст гэсэн хаягаар ирүүлнэ. Ирсэн бүтээлийг эзэнд буцааж олгохгүй.

Ирсэн бүтээлийг тусгай комисс шалгаруулан дараахь байр эзлүүлнэ.

Үүнд:

I байр 1 диплом, Дэлхийн хүүхдийн их наадамд төлөөлөгчөөр явуулж оролцуулна.

II байр 3 диплом, Үнэ бүхий зүйлээр.

III байр 5 диплом, Үнэ бүхий зүйлээр тус тус шагнана.

Уралдаанд идэвхитэй оролцсон 10 пионер сурагчийг дипломоор шагнана.

Д.СҮХБААТАРЫН НЭРЭМЖИТ МПБ-ЫН ТӨВ ЗӨВЛӨЛ

ЗАЛУУ ТЕХНИКЧДИЙН ОРДНЫ ЗАХИРГАА

ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ ДҮН

Д.Сүхбаатарын нэрэмжит Монголын пионерийн байгууллагын Төв Зөвлөл, Залуу техникчдийн ордноос хамтран Октябрийн социалист хувьсгалын 60 жилийн ой, Артект болох “Наран үүрд мандаж байг” дэлхийн хүүхдийн анхдугаар их наадмыг угтаж ерөнхий боловсролын сургуулиудын 4-8 дугаар ангийн пионер сурагчдын дунд гэрэл зургийн уралдаан зарласныг саяхан дүгнэлээ. Уралдаанд Монгол-Зөвлөлтийн ард түмний ган бат найрамдал, хоёр орны өсвөр үеийнхний үерхэл нөхөрлөл, ах дүү социалист орнуудын тусламж, манай эх орны социалист бүтээн байгуулалт,хөдөө аж ахуйд өсвөр үеийнхний тусалж байгаа хувь нэмэр үзэсгэлэнт байгаль, өсвөр үеийнхний амьдралыг тал бүрээс нь тусгасан утга агуулга сайтай олон арван гэрэл зураг ирлээ.

Фото зургийн бүтээлүүдийг байр эзлүүлэхдээ тухайн зураг сэдэвтээ тохирсон байдал, ззургийн агуулга, бүтээлийнхээ баатрын дотоод сэтгэлгээг зөв тусгасан болон мөн зургийн хальс, зургийн боловсруулалтыг харгалзан дараахь байр эзлүүлэв.

Нэгдүгээр байр нэг: “Наран үүрд мандаг”, “Бяцхан хүүгийн уран гар” сэдэвт бүтээлээр Улаанбаатар хотын Найрамдлын районы 33 дугаар сургуулийн 8-ын “В” ангийн сурагч Б.Байгальмаа тэргүүлж, олон улсын пионерийн зуслан Артект болох “Наран үүрд мандаж байг” дэлхийн хүүхдийн анхдугаар их наадамд төлөөлөгчөөр оролцох болов.

Хоёрдугаар байр гурав: “Бид үүрд хамт” сэдэвт бүтээлээр нийслэлийн 48 дугаар дунд сургуулийн 7-гийн “Г” ангийн сурагч Б.Хөхөөжаргал, “Хоёр найз” сэдэвт бүтээлээр нийслэлийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн 7-гийн “Б” ангийн сурагч Г.Эрдэнэбат, “Бяцхан адуучин” сэдэвт бүтээлээр Өмнөговь аймгийн 8 жилийн дунд сургуулийн 6-гийн “А” ангийн сурагч П.Гэрэлмаа.

Гуравдугаар байр тав. “Залуу байгальчид” сэдэвт бүтээлээр нийслэлийн 22 дугаар дунд сургуулийн 6-гийн “Г” ангийн сурагч Д.Пүрэвдорж, “Би пионер болно” сэдэвт бүтээлээр нийслэлийн 28 дугаар дунд сургуулийн 5-ын “Б” ангийн сурагч Д.Мөнхжаргал, “Төлчин” сэдэвт бүтээлээр Завхан аймгийн Түдэвтэй сумын 8 жилийн дундсургуулийн 7-гийн “Б” ангийн сурагч Б.Март, “Биднийг танилцуулж уулзуулсан захидлууд” сэдэвт бүтээлээр нийслэлийн 45 дугаар дунд сургуулийн 8-ын “Б” ангийн сурагч Р.Гэрэлт-Эрдэнэ, “Ирээдүйн малчин” сэдэвт бүтээлээр Баянхонгор аймгийн Баацагаан сумын 8 жилийн дундсургуулийн сурагч С.Одгэрэл

Хоёр байгууллагын хамтарсан диплом,үнэ бүхий зүйлд: “Найрамдал” сэдэвт бүтээлээр Төв аймгийн Жаргалантын 10 жилийн дунд сургуулийн 4-ийн “А” ангийн сурагч Д.Гэрэлчимэг, “Багшийн эрдэм шавьдаа” сэдэвт бүтээлээр Хөвсгөл аймгийн 2 дугаар найман жилийн дунд сургуулийн 6-гийн “В”ангийн сурагч Ч.Уламбаяр, “Найрамдал” сэдэвт бүтээлээр Говь-Алтай аймгийн төвийн 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн 8-ын “Б” ангийн сурагч, “Ирээдүйн зурагчин” сэдэвт бүтээлээр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 8 жилийн дунд сургуулийн 7-гийн “А” ангийн сурагч С.Сүмбэрдалай, “Бяцхан найзууд” сэдэвт бүтээлээр нийслэлийн 48 дугаар дунд сургуулийн 6 дугаар ангийн сурагч Б.Наситхаан, “Ахмадын сургаал” сэдэвт бүтээлээр Завхан аймгийн 10 жилийн дунд сургуулийн 6-гийн “Д”ангийн Д.Цэцэгмаа, “Би эрдэнэсийн эзэд” сэдэвт бүтээлээр нийслэлийн 20 дугаар дунд сургуулийн 8-ын “Б” ангийн сурагч Т.Ариунсайхан, “Эрдэнэтийн баяжуулах комбинатын нэг хэсэг” сэдэвт бүтээлээр Эрдэнэт хотын 1 дүгээр 10 жилийн сургуулийн 7-гийн “Б” ангийн сурагч Б.Энхтуяа, “Үзэсгэлэнт Хорго нутаг” сэдэвт бүтээлээр Архангай аймгийн 1 дүгээр 8 жилийн дунд сургуулийн 8-ын “В” ангийн сурагч Д.Пүрэвдорж нарын шилдэг бүтээлүүд орлоо.

error: Content is protected !!