Монгол хэл дээр гэрэл зургийн талаар номнууд

Монгол Улсад Гэрэл зургийн алба үүсч хөгжсөний 85 жилийн ойдоо зориулсан гэрэл зурагчин В.Баттулга, Ц.Батбаатар нарын хамтын бүтээл “Монголын гэрэл зургийн түүхэн товчоон” номын өмнөтгөлийн хэсгээс:
ЭНЭ БҮТЭЭЛ ОЛОН ЧУХАЛ БАРИМТЫГ СУДАЛГААНЫ ЭРГЭЛТЭД ОРУУЛЖ БАЙНА
Ер нь энэ чиглэлийн судалгааны ажил орхигдоод байгаа юм. Тэгвэл энэ ном нь дурдан буй сул хоосон орон зайг зарим талаар нөхөж, цааш цаашдын судлаачдад гарын авлага болох, судалгааны эрэл хайгуулын чиг заах, мөн танин мэдэхүйн чухал ач холбогдолтой бүтээл болжээ гэж үзэж байна. … Гэхдээ Монголтой холбоотой болон Монголын гэрэл зургийн түүхийг 1870-1921, 1921-1935, 1935-1990, 1990-2020 он хэмээн дөрөв хуваан үечилснийг эрдэмтэн судлаачид анхааралдаа аваасай хэмээн хүснэ. Монголын гэрэл зургийн хөгжил, Монголын фотосэтгүүлзүйн хөгжил гэсэн хоёр том сэдвийг гүнзгийрүүлэн судлахад энэ ном чухал хэрэглэгдэхүүн болно гэдэгт эргэлзэхгүй байна. …
СГЗ, Сэтгүүл зүйн ухааны доктор Урианхан Б.Галаарид
Гэрэл зураг цуглуулагч, судлаач Ч.Болдын “ХХ зууны Монголчууд” (Гэрэл зураг түүх өгүүлнэ) ном
Алдарт зурагчин, зохиолч, академик Том Ангийн “Гэрэл Зураг: Дэлгэрэнгүй Зурагт Лавлах” хэмээх ном 1826 онд авсан гэрэл зургийн хамгийн анхны фокусгүй бүрсгэр дүрснээс эхлээд орчин үеийн цахим гэрэл зургийн үеийг хүртэл бүхэлд нь хамарчээ.
СТИВЕН ШОР
ГЭРЭЛ ЗУРГИЙН МӨН ЧАНАР
АНХАН ШАТНЫ ГАРЫН АВЛАГА
Монголын гэрэл зургийн хөгжил, Монголын фотосэтгүүл зүйн хөгжилд чухал хувь нэмрээ оруулсан фотомастер В.Баттулгын уран бүтээл түүх болон үлдлээ
Уг номын зохиогч таныг дижитал камераа бүрэн ашиглаж, улмаар авсан зураг, бүтээлээ гайхмаар засаж, график дизайн хийх аргыг эзэмшээсэй хэмээн энэхүү номыг бичжээ.
Энэхүү бие дааж үзэх сурах бичигт:
* Гэрэл зураг авах, засварлах, * 3D дүрстэй ажиллах,
* Видео ролик бүтээх, * Анимац амилуулах
* Дижитал уран зураг зурах, * Вэб дизайн урлах
* Шинжлэх ухааны зураг, дүрс боловсруулах зэрэг асуудлуудыг цогцоор тусгасан
КРИС ГАТКУМ
ГЭРЭЛ ЗУРАГ СОНИРХОГЧДОД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА
Монголд дижитал гэрэл зургийн чиглэлээр гарсан бүтээлүүдийн нэг
Зохиолч Бөхийн Баастын авсан гэрэл зургууд бүхий “Ус хаа ч адилхан”
Зохиолч Бөхийн Баастын авсан гэрэл зургууд бүхий “Бидэнд даарах зав байсангүй”
error: Content is protected !!