Монголын тухай гэрэл зургийн цомгууд 2006 он 2008 он 2009 он 2014 он 2015 он 2016 он 2019 он 2020 он 2021 он 2022 он 2023 он Бэлчээрийн тэжээлийн голлох 100 ургамал. Дараах мэдээллүүд бичигдсэн: Нас, Өндөр, Өвсний болон үрийн ургац, Тэжээлийн ач холбогдол, Хавар сэргэн ургах болон үр боловсрох хугацаа, Протеиний агууламж, Ямар мал сайн муу дунд зэрэг иддэг эсэх, Тархац, Нутгийн нэршил, Заримынх нь тарималжуулах арга, Зарим эмийн ургамлууд… Сэтгүүлч Л.Цагаандалай “МОРЬТНЫ СОЁЛ”гэрэл зургийн цомог Энэхүү цомог нь Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө бие, сэтгэл, үйл хэргээ зориулсан XIX, XX зууны эрхэм язгууртан, мяндагтан 63 хүний намтар түүхийг монгол, кирилл, англи бичгээр бичиж, ховор түүхэн гэрэл зургуудын хамтаар хэвлүүлснээрээ онцлогтой бүтээл болжээ. VIII Богд Жибзундамба хутагт Агваанлувсанчойжинямданзанваанчигбалсамбуу /1870-1924/, Улсын Эх дагина, хатан Цэндийн Дондогдулам/1874-1923/, Сайн ноён хан, чин ван Төгс-Очирын Намнансүрэн /1878-1919/, Манлайбаатар, Засаг төрийн Жүн ван Жамсрангийн Дамдинсүрэн /1871-1921/ Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын гүн Дамдины Сүхбаатар /1893-1923/, Агданбуугийн /Анандын/ Амар /1886-1941/ зэрэг Монголын сор болсон язгууртан, мяндагтан эрхмүүд уг цомогт оржээ. Цомогт үндэсний түүх шастир, төрт ёсны хүндлэл өргөмжлөлийн бичиг соёлын зүйлээс эхлээд гар бичмэл эх, толь бичиг, хууль зүй, шашин, гүн ухаан, үлгэр домог, одот тэнгэрийн зураг, хошуу нутаг хот хүрээний газрын зураг, гэрийн үеийн бичмэл, ургийн бичиг, зурхай анагаах ухаан зэрэг олон ухааны ай саваас дээжлэн үзүүлжээ. Цомогт Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын сан хөмрөг, Төвд номын сан хөмрөг, Гар бичмэл монгол судлалын сан хөмрөг, Дорно дахины номын сан хөмрөгөөс дээжлэн 100 гаруй үндэсний бичиг соёлын дурсгалын гэрэл зургуудыг дэлгэж, түүнийг дагалдуулан тус бүрд нь англи монгол тайлбарыг номын сангийн мэргэжилтэн судлаач нар хичээнгүйлэн танилцуулж хавсарган 212 нүүр бүхий уг зурагт цомогт багтаан бичсэн. Монгол Улсын далбааг мандуулсан цагаас өнөөг хүртэлх нэг жарны харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын энх тайвныг сахиулах, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, хүний эрхийг хамгаалахын төлөөх дэлхий нийтийн хүчин чармайлтад манай улсын оролцоо, хувь нэмэр, НҮБ-ын системийн байгууллагуудын үйл ажиллагааг харуулсан түүхэн, ховор нандин гэрэл зургуудаас бүрдсэн “Монгол Улс ба НҮБ: Нэгэн жарны түүх” гэрэл зургийнцомог. Улаанбаатар хотын музейгээс гаргасан “Чингэлтэй хайрханы өвөрт” гэрэл зургаар өгүүлсэн гэрэл зургийн цомог. Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран гаргасан тус номд 1778 оноос өнөөг хүртэл Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт бий болсон онцлох үйл явдал, газар, соёл урлаг, үйлчилгээний байгууллага багтсанаас гадна хотын хөгжлийн явцад тухайн нутаг дэвсгэрт өрнөсөн бүтээн байгуулалт, үйлдвэржилт, барилгажилтыг харьцуулсан 420 орчим гэрэл зураг орсон бөгөөд нийслэлийн бусад дүүргүүдээс түүхээ гэрэл зургаар баяжуулан олон нийтийн хүртээл болгож буй анхдагч бүтээл болов. “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол Хятадын найрамдал” номонд Улаанбаатар хот болон аймгуудад Хятадын буцалтгүй тусламжаар бүтээн байгуулсан 369 нэгж байгууллагын 520 орчим зураг орсон. Судлаачид 1000 орчим обьект барьсан гэдэг ч одоогийн байдлаар 860 орчим обьект байгаа хэмээн уг номыг зохиогч, судлаач Х.Баатархүү өгүүлсэн байна. Японы гэрэл зурагчин Сүгияма Тэрүзогийн гэрэл зургийн цомог болох “Улаанбаатар 1983” УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн “My country like a Mosaic” нэртэй гэрэл зургийн цомог “Монгол Улс Чөлөөлөх дайнд – 1945” түүхэн гэрэл зургийн цомог Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “Байгалийн ургамлын гайхамшиг” гэрэл зургийн уралдаанд ирсэн бүтээлүүдээр гэрэл зургийн цомог номыг бүтээжээ. Ард түмний гавьяат зурагчин, сэтгүүлч Л.Сандуй нь 1961 оноос урчуудын салбарт дагалдан зураач, 1962 оноос аймгийн Ялалт сонинд зураач, цайр зурагчин, фото зурагчнаар ажиллаж байсан туршлагатай ахмад гэрэл зурагчны нэг1990 оноос өмнөх түүхэн үйл явдлын гэрэл зураг /хар цагаан, өнгөт зураг/ хийгээд ахмад настангуудын зургийн цомгоос авч баяжуулсан Дорноговь аймгийн “Гэрэл зургийн түүхэн дурсамж” нэртэй гэрэл зургийн цомог