МОНГОЛЫН БАЙГАЛИЙН ШИЛДЭГ ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААН-2022

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс “Монголын байгалийн шилдэг гэрэл зураг 2022” олон улсын уралдааныг зохион байгуулж байна. Тус уралдаанд Монголын болон олон улсын гэрэл зурагчид оролцох боломжтой бөгөөд 3 дэд төрөлд өөрсдийн бүтээлийг илгээх боломжтой.
Дэд төрөл:
• Үзэсгэлэнт байгаль
• Зэрлэг амьтан
• Монгол ахуй
Жич: Нэг зураг зөвхөн нэг л төрөлд өрсөлдөнө
Шагналын сан: Нийт 40,000,000 төгрөг
Уралдааны Ерөнхий Шүүгчээр Даниель Кордан ажиллах бөгөөд тэрээр Никон Гитцогийн албан ёсны төлөөлөгч, байгалийн гэрэл зургийн төрлөөр дэлхийн хэмжээний олон шагналыг хүртсэн гэрэл зурагчин юм. Түүний бүтээлүүд олон улсын хэмжээний нэр хүнд бүхий сэтгүүлүүдэд тавигдаж байсан билээ.
Уралдааны шүүгчид
• Д.Октябрь – Монголын мастер гэрэл зурагчин
• Г.Бадамсамбуу – Аялагч, судлаач, гэрэл зурагчин
• Филипп Куан- Канадын гэрэл зурагчин
• Алберт Ионг- Хонгконгийн гэрэл зурагчин байх юм.
Уралдааны бүтээлийг 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хүлээн авах бөгөөд уралдааны шилдэг бүтээлүүдээр каталог хэвлүүлэн нэгдсэн үзэсгэлэнг 12 дугаар сард олон нийтэд толилуулах юм.

error: Content is protected !!